Хөдөө аж ахуйн их сургууль
 
Дөрөв. Элсэлтийн бүртгэл
 
4.1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2016 оны 07-р сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл www.elselt.muls.edu.mn–хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
4.2. Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
4.3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.  Үүнд:
·      ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
·      Ерөнхий шалгалтын хуудас   
·      Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
·      Суралцагчийн хувийн хэрэг
·      Иргэний үнэмлэхний хуулбар
·      Журмын 5.1-5.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
·      Бүртгэлийн хураамж 10000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
 
Тав.  Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
 
5.1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
5.2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
5.3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
5.4. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.
 
 
Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17024
 
                             Факс: 976-11-341770,   976-11-341153 
                             
     
 
Утас: 341592, 341630
 
 
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn