Хөдөө аж ахуйн их сургууль

 

Койка-гийн санхүүжилтээр таван лаборатори нээгдэв 

 

 

БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль,  ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд өндөр технологи бүхий 5 лаборатори ХААИС-д  байгуулагдлаа. Дээрх судалгааны лабораториудын нээлт өнөөдөр /2015.06.23/ болж,  КОЙКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, БНСУ-ын Хангёны их сургуулийн профессор Хуан Сон Гү нар оролцов.

 
“Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нийт санхүүжилт 1,. сая ам.доллар бөгөөд хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий 5 лаборатори, 2 бүрэн автомат гидропоник хүлэмжийг ашиглалтад оруулаад байна.
 
1.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний лаборатори
 
2.Сүү судлалын лаборатори
 
3.Амьтны биотехнологи
 
4.Мах боловсруулах лаборатори
 
5.Мах судлалын лаборатори
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn