Хөдөө аж ахуйн их сургууль
ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль,“Нүүдэлчин агро ферм ХХК” төгс сургалтын төвтэй хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав. /2019.05.08/

Хамтын ажиллагааны зорилго
 
Эрчимжсэн фермийн аж ахуйн мэргэжилтэн фермер бэлтгэх сургалтын төвийг хамтран байгуулах, малчид, мал бүхий иргэдийг сургах, мэргэшүүлэх, оюутан залууст мал аж ахуйн салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон санамж бичгийг байгуулав.

Хамтын ажиллагааны чиглэл
 
1. Мал аж ахуйн салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох
2. Орон нутгийн малчид, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, материаллаг баазаар хангах
3. Мэргэжлийн багш, сургалтын орчиноор хангаж ажиллах
4. Загвар фермийн төсөлд оролцогчид, оюутан залуусыг сурган түр болон тогтмол ажлын байраар хангах
5. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал семинар хамтран зохион байгуулах
6. Мэргэжлийн ангийн оюутнуудын сургалт болон үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах
7. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэхэд багш, судлаачдыг хамтран оролцуулах
 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn