Хөдөө аж ахуйн их сургууль
  Танилцуулга 

        Эрхэм зорилго: Мал, амьтны гаралтай түүхий эд, ан олзвор, байгалийн зарим баялагийг ашиглах, бэлтгэн нийлүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн явуулах, ХАА-н гаралтай түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн үнэлгээ өгөх мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

         Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэх хүрээнд багшлах боловсон хүчний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажилд ахиц гаргах, оюутанд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох тал дээр анхааран ажиллаж байна.
 
 
       Түүхэн замнал: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Улсын бэлтгэлийн зүйлийн чанарыг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” 113–р тогтоолыг 1969 онд гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 1969 онд ХААИС–ийн Мал, амьтны гаралтай түүхий эд судлалч мэргэжлийн ангийг шинээр нээж оюутан сургаж эхэлсэн.
 
       Тус тэнхмийг байгуулах, сургалт судалгааны үйл ажиллагааг явуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд Монгол улсын гавъяат багш, ХААИС–ийн хүндэт профессор, доктор  Ш.Цэрэнпунцаг, Монгол улсын гавъяат багш, Sc.D, проф Р.Индра доктор, профессор Д.Нэргүй, доктор профессор Б.Лувсаншарав, доктор профессор Б.Энхтуяа, ХААИС-ийн хүндэт проф С.Цэндсүрэн, доктор А.Бат-Эрдэнэ, доктор Г.Ганбат гэх мэт үе үеийн тэнхмийн эрхлэгч, багш, ажилтан нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
 
     2014 онд хийгдсэн ХААИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр хуучнаар Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Бүтээгдэхүүн судлалын тэнхим нь Экологи, технологи хөгжлийн сургуулийн Бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний тэнхимтэй нэгдэж МААБС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим болон өргөжсөн.
 
       Бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний тэнхим нь  1999 онд ХААИС-ийн харъяа Технологи, бизнесийн сургууль үүсэн байгуулагдахад анхны 2 тэнхмийн нэг болон байгуулагджээ. 2001 онд тус сургууль "Экологи, технологи хөгжлийн сургууль" болж өргөжихөд уг тэнхим “Фермерийн аж ахуй, технологи” тэнхим нэртэйгээр өөрчлөгдөн 2003 оноос Бүтээгдэхүүний хяналт үнэлгээний тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний тэнхмийг байгуулах, сургалт судалгааны үйл ажиллагааг явуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд төрийн шагналт, доктор (Sc.D), профессор Н.Эрдэнэцогт, доктор, дэд профессор Э.Төмөртогтох доктор Д.Бадамдорж, доктор С.Цэрэнчимэд,  доктор Б.Энхэлмаа доктор Ц.Чимэддорж,  доктор, дэд профессор Б.Энхжаргал нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус тэнхимийн нийт багш, ажиллагсадын тоо: 21, Бакалаврын түвшинд суралцагч оюутны тоо: 530, Магистр, докторын түвшинд суралцагч оюутны тоо: 30 гаруй 
     
 
Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн түүхийн товчоо
  • 1969 он Мал аж ахуйн бүтээгдэхүүн судлалын тэнхим
  • 2001 он Бүтээгдэхүүн судлалын тэнхим
  • 2014 он Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим
МЭРГЭШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

 Таваар судлал мэргэжлээр эзэмших ур чадварууд

  • Мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөл, ангилал, бүтэц, хими, физик ба механикийн шинж чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
  • Мал, амьтны гаралтай түүхий эдийн бэлтгэл, чанар хамгаалах, хадгалах, тээвэрлэх ажлыг зохион байгуулах. 
  • Мал, амьтны гаралтай түүхий эдийг боловсруулах технологийг эзэмших, хяналт тавих, шинжилгээ хийх.
  • Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг эдийн засгийн үр ашигтай удирдах, зохион байгуулах.

Бараа, түүхий эдийн технологи мэргэжлээр эзэмших ур чадварууд

  • ХАА-н гаралтай түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, ангилах.
  • Зах зээлийн судалгаа, үнэлгээ хийх.
  • ХАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах технологийг эзэмших.
  • ХАА-н биржийн худалдаа, менежментийн мэдлэгтэй болох.
  • Бараа түүхий эдэд чанар, эрүүл ахуйн хяналт хийх.

ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ мэргэжлээр эзэмших ур чадварууд

  • ХАА-н гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд үнэлгээ өгөх
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад үнэлгээ өгөх.
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ өгөх
  • Эрх зүйн баримт бичгийг мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах

 

 

 

Холбоо барих хаяг 

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан,

ХААИС, МААБС-ийн хичээлийн төв байр, 

Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим өрөө 38 тоот

Цахим хаяг: enkhjargal.b@muls.edu.mn      
Утас: 9929-9327
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn