Хөдөө аж ахуйн их сургууль
  Танилцуулга
 

         Эрхэм зорилго: XXI зууны шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар болох биотехнологи, биологийн ололт амжилтыг монголын хөдөө аж ахуйд нэвтрүүлэх мэдлэг, ур чадвар, дадал бүхий боловсон хүчин бэлтгэх зорилготой.

 
 
 
        Түүхэн замнал:  Биотехнологи, үржүүлгийн тэнхим нь МУИС-ийн Зоо-мал эмнэлгийн факультетийн бүрэлдэхүүнд “Генетик, үржүүлгийн тэнхим” нэртэйгээр анх 1944 онд байгуулагдсан ууган тэнхимийн нэг юм. МУИС–аас ХААДС болон салахад байгуулагдсан Зоотехникийн салбарын 3 үндсэн тэнхимийн нэг юм. Манай орны нэрт эрдэмтэд М.Наваанчимэд, Д.Цэрэнсоном, У.Рагчаа, академич М.Даш, М.Дашравдан, Д.Чойжил, Т.Аюурзана, Г.Чадраабал, Б.Аюуш, Д.Думаа, академич, шинжлэх ухааны доктор, проф, гавъяат багш Д.Гончиг, Г.Жанчив, Б.Аюурсэд, Б.Галсан, төрийн соёрхолт Р.Жавзмаа, гавъяат багш, доктор профессор Р.Индра, доктор, профессор С.Сэнгээ, А.Магаш, М.Олонбаяр, Б.Лувсаншарав, М.Цэгмид Д.Алтангэрэл нарын хүмүүс ажиллаж хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхэд жинтэй хувь нэмэр үзүүлсэн.     
2014 онд Биологийн тэнхим нэгдсэн.“Биологийн тэнхим” нь ХААИС-ийн ууган тэнхим бөгөөд анхны суурь нь МУИС-д 1952-1958 онд тавигдсан бөгөөд энэ цаг үед ХААИС-ийн анхны багш нар болох Г.Балдандорж, М.Бадам, Л.Чогсомжав, Я.Цэнд-Аюуш нар ажиллаж байсан. 

Тус тэнхимийн нийт багш, ажиллагсадын тоо:24, Профессор цолтой багшийн тоо:1, Дэд профессор цолтой багшийн тоо:3, Докторын зэрэгтэй багш нарын тоо:10, Магистр, докторант багшийн тоо: 8, лаборант 1, Тэнхимийн туслах ажилтан 1 

         ХААИС-ийн Биологийн тэнхим нь

  • 1958-1983 -Ургамал, амьтан судлал
  • 1983-1991 -Ургамал судлал, хадлан бэлчээр
  • 1991-1995 -Ургамал судлал, ургамлын аж ахуй
  • 1995-1999 -Биологи
  • 1999-2001 -Био-экологи
  • 2001-2007 -Биологи-Байгалийн аялал жуулчлал
  • 2007-2014 -Биологийн тэнхим гэж нэрлэгдэж байсан. 

Мэргэшүүлэх мэдлэг, ур чадвар

“Биотехнологи” мэргэжлээр эзэмших ур чадварууд
  • Төрөл бүрийн амьд организмын эс, эд, эрхтэн системийн бүтэц, бүрэлдэхүүн, тогтоц, бодисын солилцооны үйл ажиллагаа болон нөхөн үржихүйн биологийн онцлог, өсөлт хөгжилт, удамшил хувьсал, үр хөврөлийн хөгжлийн зүй тогтлын талаар 
  • Амьд эсийн амьдралын үйл ажиллагаанд шаардлагатай шим тэжээлийн болон өсөлт хөгжилтийн бодисуудын төрөл, хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцааны талаар 
  • Зохиомол орчинд өсгөж үржүүлж байгаа амьд эс, эд, эрхтний амьдралын үйл ажиллагаанд нөлөөлөгч гадаад хүчин зүйлүүдийн талаар
 “Биологи-агнуур зүй” мэргэжлээр эзэмших ур чадварууд
  • Соёл судлал, гүн ухаан, сэтгэл судлал, хувь хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй, хувь хүний эрүүл мэнд, биеийн хөгжил, биеийн тамир, гадаад хэлний боловсрол, зах зээлийн эдийн засгийн тулгуур ойлголтууд, менежментийн ухааны мэдлэг ур чадвартай болох
  • Биологи, хими, экологи, ургамал, амьтан судлал зэрэг суурь шинжлэх ухаануудын үндсэн ойлголт, онол хуулиудын мэдлэгтэй болох
  • Амьтны биологийн үндсэн ойлголтууд болох амьтны биеийн анатоми,  морфологи, физиологи, зан төрх, өвчин эмгэг зэрэг хичээлүүдийг судлахын зэрэгцээ хавсарга байдлаар амьтны газарзүйн тархалт, амьтны биотехнологи, хөрсний амьтан, бэлчээрийн МАА-ын биологийн үндсийн мэдлэг, ур чадвартай болох
  • Агнуурын загас, агнуурын шувуу, агнуурын хөхтөн амьтдын морфологи, ангилал зүйн үндсэн шинж тэмдгийг судлах, агнуурын амьтдыг зүйлийн түвшинд хээрийн нөхцөлд тодорхойлох мэдлэг, ур чадвартай болох
  • Агнуурын амьтдын ангилал зүй, популяцийн бүтэц, үржлийн биологи, экологи, газарзүйн тархац, байршилт, агнуурын нөөцийг судлах, SPSS, E-VIEWS, SAS програм хангамжуудыг ашиглах
  • Зэрлэг ан амьтдын ашиглалтын нөөцийг ШУ-ны үндэслэлтэй тогтоох, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд агнуур зохион байгуулалтын төлөвлөлт хийх, агнуурын аж ахуйн төсөл боловсруулах мэдлэг, ур чадвартай болох
  • Зэрлэг ан амьтдыг хамгаалах шаардлага, хамгаалалтын арга хэмжээний хэлбэрүүд, хамгаалах эрх зүйн орчин, байгалийн нөөцийн оновчтой менежмент, ТХГН-ийн менежментийн талаар мэдлэг, ур чадвартай болох
  

 

Холбоо барих хаяг:  

Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, Зайсан,  

ХААИС, МААБС, Хичээлийн төв байр,  

Биотехнологи, үржүүлгийн тэнхим, өрөө 25 тоот
Цахим хаяг: echgkr@yahoo.com 

Утас: 9949-1121 

9666-8107 
 
 
 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn