Хөдөө аж ахуйн их сургууль

Танилцуулга

Эрхэм зорилго: Бэлчээр тэжээллэг, хими технологийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт үйлдвэрлэл, инноваци, бизнесийг хослуулсан тэргүүлэх тэнхим болох зорилготой.
 
 
 Түүхэн замнал:
  • 1942-1956 онд Монгол улсын их сургуулийн ХАА-н факультетэд Зоотехникийн салбар
  • 1956-1958 ХААДС-ийн ХАА-н институтэд Малын тэжээллэгийн салбар
  • 1958-1978 ХААДС-ийн Зоотехникийн факультетэд Малын тэжээллэгийн тэнхим
  • 1978-1980 ХААДС-ийн Зоотехникийн факультетэд Мал үржүүллэг, тэжээллэгийн тэнхим
  • 1980-1999 ХААДС-ийн Зоотехникийн факультетэд Малын тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхим
  • 1999-2001 ХААДС-ийн Мал зүй, Бүтээгдэхүүн Судлалын факультетэд Малын тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхим
  • 2001-2004 ХААИС-ийн Мал Аж Ахуйн Менежментийн Сурууулийн Малын тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхим
  • 2004-2014 ХААИС-ийн Биологийн Нөөцийн Менежментийн Суруулийн Малын тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхим
  • 1959 – 1987 онд ХААДС-ийн Зоотехникийн факультет, Агрономийн факультетэд Химийн тэнхим
  • 1987-1989 онд ХААДС-ийн Бэлтгэл факультетэд Химийн тэнхим
  • 1989-1995 онд ХААДС-ийн Агрономийн факультетэд Химийн тэнхим
  • 1995-1997 онд ХААДС-ийн Ерөнхий эрдмийн факультетэд Химийн тэнхим
  • 1997-2001 онд ХААИС-ийн Суурь боловсролын факультетийн Химийн тэнхим
  • 2001-2014 онд ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхим

        2014-2015 оны хичээлийн жилээс ХААИС-ийн Мал Аж ахуй Биотехнологийн Сургуулийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим болж нэгдсэн бүтцээр ажиллаж “Тэжээл, бэлчээр судлал”,“ХАА-н бүтээгдэхүүний хими технологи” гэсэн мэргэжлийн хоёр хөтөлбөрийг эрхлэн сургалтын үйл ажиллагааг  явуулж байна.

         Бэлчээр тэжээллэг химийн тэнхим нь нийт 19 багш, 3 туслах ажилтан, Тэжээл бэлчээр судлал, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологийн мэргэжлийн ангийн 137 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тэнхимийн багш нарын 58% нь эрдмийн зэрэг цолтой.

Мэргэшүүлэх мэдлэг, ур чадвар:

  Бэлчээр тэжээл судлал мэргэжлээр эзэмших ур чадварууд
  • Бэлчээрийн даац, багтаамж, ургац тодорхойлох, бэлчээр хадлангийн төрөл тогтоох, зураглал үйлдэх, бэлчээр хадланг ашиглах, сайжруулах арга технологийг боловсруулах, бэлчээрийн менежментийн цогц төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах
  • Төрөл бүрийн тэжээлийн найрлага, шингэц, шимт чанарыг үнэлэх аргуудыг эзэмших, тэжээллэгийн норм, жор боловсруулах, мал амьтныг зохистой тэжээх, тэжээлийг төлөвлөх, хянах
  • Тэжээлийн нөөцийг илрүүлэх, түүхий эдийг бэлтгэх, тэжээл үйлдвэрлэх  арга технологийг эзэмших, тэжээлийн нэр төрлийг олшруулах, тэжээл хадгалах, тээвэрлэх арга барилыг эзэмших
ХАА-н бүтээгдэхүүний хими технологи мэргэжлээр эзэмших ур чадварууд
  • Амьтан, ургамлын организмын бүтэц, бүрэлдэхүүн, бодисын солилцооны үйл ажиллагаа, зүй тогтлын мэдлэгтэй байх
  • Амьд организмын амьдралын үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд шаардлагатай бодисуудын төрөл хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцааны талаар мэдлэгтэй байх
  • Химийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг эзэмших
  • Амьд организмын махбодийн бүтэц,   бодисын солилцооны онцлогийг танин мэдэх
  • ХАА-н үйлдвэрлэлийн хими технологи, биотехнологи-микробиологийн үндсийг танин мэдэх  
 
  
 
Холбоо барих хаяг:  

Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, Зайсан, 
ХААИС, МААБС, Хичээлийн төв байр, 
Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим,  өрөө 309 тоот
Цахим хаяг: chemistry@muls.edu.mn 
Утас: 976-70111910, 9606-6684

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn