Хөдөө аж ахуйн их сургууль

  Танилцуулга

       Эрхэм зорилго: Монгол малын биологи, аж ахуйн ашигтай шинж чанарын  генефондыг хамгаалах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан шинэ үүлдэр, омог, хэвшлийн сүргийг бий болгох, арчилгаа маллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх мэдлэг, чадвар, дадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежер, Зоо-инженер технологич, Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй мэргэжилтэн бэлтгэх орчин бүрдүүлж үйлчилнэ.

 
 

Түүхэн замнал:  Тус тэнхимийн эх суурь нь 1942 онд Монгол Улсын Их Сургуулийн Зоо-мал эмнэлгийн факультетийн бүрэлдэхүүнд биологийн буюу амьтны аймгийн судлал/зоологи/-ын тэнхим байгуулагдах үеэс улбаатай юм . Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн Зоотехникийн факультет 1958 онд байгуулагдахадүндсэн 3 тэнхимийн нэг нь Мал аж ахуйн тэнхим байв.

        Тэр цагаас хойш М.Даш, Б.Аюуш, Ц.Арвий, Д.Намсрай, Б.Дашдорж, С.Даваасүрэн, Ч.Үнэнбүрэн, Д.Дашдондог, Д.Гончиг, З.Гончигжав, Ч.Гармаа, М.Дашравдан С.Цэндсүрэн, Ж.Нямаа, Н.Надмид Ц.Содномцэрэн, Ш.Хашбат Д.Ууганбаяр нарын ахмад багш нар ажиллахын хамт Г.Г.Антиох, В.А.Цапенко, Н.И.Приступа нарын мэргэжилтэн багш нар ЗХУ-аас уригдан ирж багшилж байсан байна.

         Тэнхмийн багш, судлаачид олон арван сурах бичиг туурьвихын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил, шинжлэх ухаан технологийн төсөл гүйцэтгэсэн байна.Тэрчлэн эх орны анхны нарийвтар ноост “Орхон”, нарийн ноост "Хангай", ширүүвтэр ноост "Байдраг",  мах-ноосны чиглэлийн “Говь-Алтай”, мах-өөхний чиглэлийн “Үзэмчин” үүлдэр болон мах-өөх-ноосны чиглэлийн “Торгууд”, “Тамир“ үүлдрийн хэсгийн хонь бий болгож, "Баяндэлгэр", "Эрчим", "Дөрвөлжингийн буурал", Залаа жинстийн цагаан омгийг илрүүлжээ. Тус тэнхимийн нийт багш, ажиллагсадын тоо: 11, Үүнээс Профессор цолтой багшийн тоо: 1, Дэд профессор цолтой багшийн тоо: 1, Докторын зэрэгтэй багш нарын тоо: 2, Магистр, докторант багшийн тоо: 6, Аквариумын загасны лабораторийн мэргэжилтэн 1, Тэнхимийн туслах ажилтан 1, 
 
       Мэргэшүүлэх мэдлэг ур чадвар:
 
Зооинженер технологи мэргэжлээр эзэмших ур чадварууд
  •  Биологийн болон нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үндсэн онолтой танилцсан үйл явдал, асуудлыг шинжлэх тэдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх. 
  • Байгаль, нийгэм, хүн, мал, амьтны хоорондын уялдаа, мал тэжээвэр амьтдыг үржүүлэх, мал маллагааны технологийг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх;
  • Амьд болон амьгүй байгаль дах үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх;
Мэргэжлийн чиглэлээр эзэмших ур чадвар:
  • Байгалийн юмс үзэгдлийн учир шалтгаан ерөнхий зүй тогтол, экологийн хүчин зүйлүүд, түүнд организм дасан зохицох байдал мал, амьтны үндсэн орчны талаарх онолын системтэй мэдлэг эзэмшсэн байх.
  • Байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ерөнхий зүй тогтлууд, тэдгээрийн өөр хоорондын харилцан шүтэлцээ, тогтвортой хөгжлийн мөн чанар, хөдөөгийн хөгжил, Монгол орны мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын тулгамдсан асуудлын талаар суурь мэдлэг эзэмших;
  • Мал, тэжээвэр амьтдын морфологи-физиологи, тэжээллэг, арчилгаа, үржүүлэг, хээлтүүлгийн технологи, малын эрүүл ахуй, малыг өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга барилын талаар онолын зохих мэдлэг эзэмших;
  • Дэлхийн мал аж ахуйн хөгжил болон малын ашиг шим, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх талаар мэддэг болж манай орны мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх зохих чадвар, дадлага эзэмшсэн байх;
  • Орчин үед дэлхийн цаг уурын огцом өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал алдагдах болсонтой уялдуулан манай оронд бэлчээрийн мал аж ахуй эрхлэн хөтлөх системийг боловсронгуй болгох, суурин, хагас суурин хэлбэрт аажмаар шилжүүлж үйлдвэржсэн фермерийг байгуулах талаар мэдлэг эзэмшиж, практикт гардан хэрэгжүүлэх чадвартай болох;

Мах, сүүний үхэр, нарийн, нарийвтар ноост хонь, сүүний ямаа болон тэжээвэр амьтад /гахай, шувуу, туулай, зөгий, үслэг/-ын фермерийн аж ахуй байгуулах, техник-эдийн засгийн үндэслэл гарган боловсруулах, зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах мэдлэг чадвар эзэмшсэн байх.·       

Мал аж ахуй мэргэжлээр эзэмших ур чадварууд

  • Байгалийн юмс үзэгдлийн учир шалтгаан ерөнхий зүй тогтол, экологийн хүчин зүйлүүд, түүнд организм дасан зохицох байдал мал, амьтны үндсэн орчны талаарх онолын системтэй мэдлэг эзэмшсэн байх.
  • Байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ерөнхий зүй тогтлууд, тэдгээрийн өөр хоорондын харилцан шүтэлцээ, тогтвортой хөгжлийн мөн чанар, хөдөөгийн хөгжил, Монгол орны мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын тулгамдсан асуудлын талаар суурь мэдлэг эзэмших;
  • Мал, тэжээвэр амьтдын морфологи-физиологи, тэжээллэг, арчилгаа, үржүүлэг, хээлтүүлгийн технологи, малын эрүүл ахуй, малыг өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга барилын талаар онолын зохих мэдлэг эзэмших;
  • Дэлхийн мал аж ахуйн хөгжил болон малын ашиг шим, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх талаар мэддэг болж манай орны мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх зохих чадвар, дадлага эзэмшсэн байх;
  • Орчин үед дэлхийн цаг уурын огцом өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал алдагдах болсонтой уялдуулан манай оронд бэлчээрийн мал аж ахуй эрхлэн хөтлөх системийг боловсронгуй болгох, суурин, хагас суурин хэлбэрт аажмаар шилжүүлж үйлдвэржсэн фермерийг байгуулах талаар мэдлэг эзэмшиж, практикт гардан хэрэгжүүлэх чадвартай болох;

Мах, сүүний үхэр, нарийн, нарийвтар ноост хонь, сүүний ямаа болон тэжээвэр амьтад /гахай, шувуу, туулай, зөгий, үслэг/-ын фермерийн аж ахуй байгуулах, техник-эдийн засгийн үндэслэл гарган боловсруулах, зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах мэдлэг чадвар эзэмшсэн байх;

Загас үржүүлгийн технологич мэргэжлээр эзэмших ур чадварууд

  • Загас судлалын шинжлэх ухааны судалгааны арга зүйг эзэмшин, загасны төрөл зүйл, олон янз байдалд дүн шинжилгээ хийж, загасны аж ахуйн үйл хэрэгт ашиглах;
  • Нуур, голын усны чанарын үнэлгээг хийж загасны аж ахуйн байгуулах боломжыг тодорхойлох;
  • Загасны үржил селекцийн ажлыг зохион байгуулах;
  • Загасны өвчин эмгэгийг илрүүлэн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх;
  • Загасчлал, аялал жуулчлалыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, хөтлөн явуулах;
  • Байгалийн усан сангийн загасны нөөцийг тогтоон, оновчтой загас агнуур зохион байгуулах, хяналтыг хөтлөх;
  • Загас, загасан бүтээгдэхүүнийг боловсруулах, эрүүл ахуйн шинжилгээ хийн, дүн шинжилгээ гаргах;
  • Аж ахуйн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангах;

Загас үржүүлэг технологич мэргэжлээр элсэгчдийн ихэнх нь хөдөө орон нутагт ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчид байдаг. Элсэгчид 4 жил суралцаж загас үржүүлэг, технологи мэргэжлийг эзэмшихдээ нийт 42 төрлийн 120 кредит цагийн хичээл судалдаг бөгөөд  төгсөгчид (4 жил суралцах хугацаанд) загасны аж ахуйн чиглэлийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах мэдлэгтэй, ажлаа бие даан төлөвлөж, зохион байгуулж хэрэгжүүлэх чадвартай, загасны аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж удирдлагаар хангах дадалтай мэргэжилтэн болон бэлтгэгдэж байна. Тус мэргэжлээр суралцагч нар 2-дугаар ангиасаа эхлэн мэргэжлийн чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдан судалгааны арга зүй эзэмшиж, төгсөгчидийн 50-иас дээш хувь арга зүй батлуулан, төгсөлтийн ажил бичин хамгаалж байна.   

 

 

 

Холбоо барих хаяг:
 
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан 
ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 
2 давхарт өрөө 37 тоот  
Цахим хаяг: Baterdene.muls.edu.mn
Утас: 9985-7363, 9630-6667 


 

 
 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn