Хөдөө аж ахуйн их сургууль
Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд
 
1. Засгийн газрын тэтгэлэг 
 
Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ.Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна.
 
Дэлгэрэнгүй мэдээлэл,холбоотой
дүрэм журамыг доорхи
хаягаар орж танилцана.www.legalinfo.mn,
 
2. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
 
Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгийг жил Бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор суралцаж байгаа Сургуулийнхаа захиргаанд өгнө.
 
Тэтгэлэгийн тухай дүрэм журамыг
Боловсрол, шинжлэх ухааны яамны
 И-мэйл: Info@mecs.gov.mn
хаягаар орж танилцана.
 
3.ЗОРИГ-сангийн оюутны тэтгэлэг
 
Зориг сан нь анх 2005 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагтай /ЗОС/ хамтран Дотооддоо Тэтгэлгээр сурах хөтөлбөрийг зохион байгуулж байгаа.Энэ хөтөлбөрийн зорилго нь сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдарлын идэвх оролцоог дээшлүүлэх зорилготой. Уг хөтөлбөрт хамрагдах шалгуур нь: Дотоодын их дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсийн     үндсэн ангид суралцаж байгаа. Гэр бүл нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур.Сурлагын голч оноо 3.2 ба түүнээс дээш байх.Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, идэвхтэй байх хэрэгтэй юм.Мөн хөдөө орон нутгийн болон хот суурин газрын амжиргааны түвшинөөс доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзаж үздэг.Энэ хөтөлбөрт өөр эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутан хамрагдах эрхгүй юм байна.
 
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
хаягаар сонирхож болох юм байна. 
 
4. ХААИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг
 
Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд жилд нэг удаа хичээлийн жилийн эхэнд бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн "ХААИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг" олгоно.
Холбоотой дүрэм, журамыг
ХААИС-ийн web сайт болох
хаягаар орж харна.
 
5. Оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр М-Си-Эс Групп
 
М-Си-Эс Групп нь Оюутныг ивээн тэтгэх хөтөлбөрийг жил бүр 2 үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд тухайн үедээ хэрхэн зохион байгуулагдахыг М-Си-Эс Группээс зарладаг.
 
 Мэйл хаяг:hrmanager@mcs.mn
 
6. Моннис интернэшнл
 
Моннис интернэшнл 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр 09 дугаар сарын 15-ний дотор зарлагдан, материалаа хүлээн авч шалгаруулдаг.уламжлал болгон хэрэгжүүлдэг.Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.
 
Моннис Интернэйшнл
E-mail: hr@monnis.com   
 
7. Хаан банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэг”
 
ХААН Банкны Нэрэмжит Сургалтын Тэтгэлэгт Хєтєлбєрийн хүрээнд тухайн жилд ЕБС-ийн тєгсєх ангийн сурагчдаас шилдэг сурагчдыг шалгаруулан их дээд сургуульд элсэн суралцах сургалтын тэтгэлэгийн эрхийг урьдчилан олгодог нь орлого багатай єрхийн сурлага сайтай сурагчдад томоохон дэмжлэг болсоор ирлээ.
Дэлгэрэнгүй www.khanbank.com
 
8. Засгийн газруудаас олгодог тэтгэлэгүүд
 
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг
"British Chevening Scholarships" Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30,000 фунт стерлинг орчим ,сургалтын зардал,ирж очих нислэг ,сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг.

 

 Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно.

Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн

8 сарын 1-ээс 11 сарын 15 ныг дуустал хүлээн авдаг. 
Дэлгэрэнгүйг 
http://www.chevening.org/

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn