Хөдөө аж ахуйн их сургууль
БНСУ-ын Чэжүгийн их сургуулийн харъяа сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч Мал амьтны генетик нөөцийн тухай хууль батлагдахтай холбогдуулан мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, тус мэргэжилээр суралцан төгсөж буй оюутны ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн хэрэгжих БНСУ-ын ЗГ-ын санхүүжилттэй ХААИС-д Мал эмнэлгийн килиник байгуулах” засгийн газар хоорондын төслийг хэрэгжүүлэхээр  тохиров. 

Koica ОУ-ын байгууллагын санхүүжилттэй 3 дахь төслийн саналыг "ХАА-н бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, ХАА-н зохистой дадал /GAP/-ын тогтолцоог иж бүрэн нэвтрүүлэх" чиглэлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон болно. Уг төслийн саналыг боловсруулах ажлын хэсгийг талуудын өргөн оролцоотой байгуулан ажиллаж байна. (2017.02.15.)

 
Чехийн Прагын ХААИС, болон ХААИС, Чех улсын Зэрлэг ан амьтадыг хамгаалан нийгэмлэгтэй  хамтран “Бэлчээрийн мал сүрэг ба зэрлэг амьтдын харилцан хамаарлыг судлах нь” судалгааны төслийг эхлүүлсэн (2017.09)
 
БНСУ-ын Чэжүгийн их сургуулийн харъяа “Адууд судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг  байгуулав. 

ӨМӨЗО-ны ХАА-н ШУ-ны хүрээлэн, Сүүн цацал ХХК-тай ХАА бүтээгдэхүүн боловсруулалтын судалгааны газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулав.

Солонгос улсын Чүнгбүкийн үндэсний их сургууль, “Хөдөө аж ахуй, биотехнологийн инновацийн хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. (2017.07.02)
 
БНСУ-ын Чэжүгийн их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. (2017.07.20)

Санамж бичгийн хүрээнд хамтарсан төсөл судалгааны ажлыг хэрэгжүүлэх, докторын сургалтанд тэтгэлэгтэй нөхцөлөөр (2019.03.01)-ээс Тус сургуулийн докторантурт тэтгэлэгтэй суралцуулахаар  тогтсон. 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn