Хөдөө аж ахуйн их сургууль

Мэндчилгээ 

21-р зуунд ирээдүйн хөгжлийг авч явах хариуцлагатай үүрэг хүлээж буй тэмүүлэл дүүрэн эрхэм дүү нартайгаа насан туршид эзэмших өөрийн мэргэжилээ сонгох хариуцлагатай чухал мөчид тань мэндчидж байгаадаа туйлын баяртай байна.

 Манай сургууль эх орныхоо хөгжлийн тулгуур болсон Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор сургалт, судалгаа, боловсролын үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж байна. Мөн олон улсын төвшний орчин үеийн сургалтын болон судалгааны лаборатори, сургалтын орчинг шинээр бүрдүүлж БНСУ, Франц, БНХАУ, ОХУ, Япон зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр бакалаврын хос хөтөлбөр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан гадаадад суралцуулж байна.
 Манай сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй хэнд ч сургууль маань үргэлж нээлттэй бөгөөд элсэн суралцахыг урьж байна. Эрхэм та бүхний сонголт зөв байж ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

 

               Захирал, доктор, дэд профессор О.БААТАРЦОГТ

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn